Амьдрал бол хөдөë㺺í
Хүний хамгийн үнэт баялаг болсон эрүүл мэндээ хайрлан хамгаалах нь хүн бүрт өөрт нь ноогдсон "өвөрмөц" үүрэг юм. Иймд хүн өөрийн эрүүл мэндийн "өмгөөлөгч" мөн.
Анагаах ухаан хүний "холбоотон" боловч хүний бие махбодын өвчнөөс бүрэн ангижруулах, түүнээс урьдчилан сэргийлэх аргыг тэр бүр хүртээж чадахгүй байна. Залуу насыг уртасгах, бүтээлч урт наслалтын төлөө тэмцлийн үнэнч холбоотон нь биеийн тамир хөдөлгөөний соёл юм.

ХХI зуунд эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох зүрх судасны өвчнүүд олонтаа тохиолдох боллоо. Үүнээс гарах ганц арга нь идэвхтэй хөдөлгөөн.
Идэвхтэй хөдөлгөөний дэглэмийг хэдий чинээ эрт эхэлбэл төдий чинээ сайн гэдгийг хүн төрөлхтөн мэдэрсээр байна. Хөдөлгөөн бол эрүүл мэндийг бэхжүүлэх, биеийн галбирыг хадгалах, хөдөлгөөний үндсэн дадлыг эзэмших солигдошгүй нөхцөл нь юм.
Хүний биемахбодод 600 гаруй булчин байх бөгөөд биеийн жингийн 40%-ийг эзэлдэг. Булчингийн хүч чадлыг тэтгэгч нь зүрх судас. Булчин ажиллах тутамд цусан хангамж илүү шаардагдана. Цусан хангамжийг ихэсгэхийн тулд цусны эргэлтэд оролцох хялгасан судасны тоо 5-10 дахин олширч, булчингийн эд эсэд ирэх хүчилтөрөгчийн солилцоо ихэсч, улмаар ургал мэдрэлийн тогтолцоогоор дамжин хүний дотоод эрхтнүүдэд нөлөөлж, амьдралын үндсэн үйл ажиллагааг сайжруулах нөхцөлийг хангана.
0 comments:
Post a Comment