Тавилан

10:39 PM / Posted by Bayanaa / comments (0)

Гартаа барин шуудайнд хийн
Янз янзаар биднийг тараалаа
Ганц ч зүйлийг мэдэхгүй газар
Намайг тэд орхиж одлоо.       
                                             
Хүн бүр л яаран алхана
Хэн ч над руу тоож харахгүй
Хичнээн уйлж тусламж эрсэн ч
Хэнэг ч үгүй дээгүүр харан инээлдэнэ.
Зарим нь надаас сэжиглэн холдуулна
Заяа минь ийм хойно яая гэхэв ертөнц дээр би
Зах зухаас нь дөнгөж л мэдэрч байгаа надад
Зааж өгөөд ээж рүү минь явуулчих хүн даанч энд алга.